Оюутны эрдэм шинжилгээний Илтгэлийн уралдаан болно

Share Button

df

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд уламжлалт “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү бага хурал нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах зорилготой.

Тус хурал нь Монголын нийгмийн ухааны их дээд сургуулиудын дунд 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа уг хуралд МУИС, ЭМШУИС, ШУТИС, СЭЗДС, МУБИС, Идэр, Отгонтэнгэр, Их засаг, Газарчин зэрэг сургуулийн оюутнууд идэвхтэй оролцдог билээ. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд уг бага хурлын анхан шатны шалгаруулалтанд 30 орчим илтгэл ирүүлж улмаар хоёр үе шаттай шалгаруулалт хийж 10 гаруй илтгэлийг сонсож шилдэг илтгэлийг шалгаруулсан.

Энэ удаагийн хурлыг 2016 оны 11-р сарын 04-ны өдөр хийхээр төлөвлөөд байгаа болно. Уг хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд илтгэлийг 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 14.00 цаг хүртэл авна. Эхний шатанд  шалгарсан илтгэлийг төгсгөлийн шатны хуралд оролцуулна.

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Нийгмийн өмнө тулгамдсан, шийдвэрлэвэл зохих социаль асуудлыг хөндсөн
  • Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмпирик судалгаа хийсэн
  • Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан
  • Өөрийн мэргэжлийн онцлогийг тусгасан байх
  • Илтгэгч өөрийн судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх
  • Бүтээл өмнө нь аливаа уралдаанд тавигдах буюу нийтлэгдэж байгаагүй байх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  • А4 цаасан дээр 10-15 хуудас байх
  • Yсгийн font Times new roman, size 12, line space 1.5
  • Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, эшлэл зүүлтийг тусгах
  • Бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлэх

Шагналын сан

I-р байр-1. 150.000 төгрөг,               II-р байр-1. 120.000 төгрөг,                         III-р байр-1. 100.000 төгрөг

Илтгэл хүлээн авах хаяг:

МУИС-ийн II байр, 203 тоот

Холбоо барих утас: 77307730 23-18, 99164191

Тэнхмийн туслах ажилтан, Т.Лхамсүрэн, утас 99176246

E-mail: lxamaad@gmail.com

Erel shiidel

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар