2016.11.18-ны өдөр 10.00-15.00 цагийн хугацаанд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төв/Ахмадын асрамжийн газар/-т МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистрын оюутнуудын санаачлагаар “НАС БОЛ ТОО” өдөрлөг болно.
Нийгэмд тустай, хичээл практикийн ач холбогдолтой энэхүү өдөрлөгийн үеэр СГЗүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Ц.Хулан лекц уншиж, мэргэжлийн үсчин, эмч нарын үзлэг, үйлчилгээ явагдаж, МУГЖ, Монголын Эстрадын Нэрт дуучин Ж.Уранчимэг, Гранд хамтлагийн гоцлол дуучин, СТА В.Гантулга нарын урлагийн тоглолт болно. Нийтдээ 120 гаруй ахмадууддаа зохион байгуулагчид ном, гарын бэлэг, түүнээс нэн асрамжинд байдаг 50 гаруй ахмадад живх өгөхөөр бэлтгэл ажлаа хангаад байна. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн 25 жил, Нийтийн удирдлагын тэнхимийн 5 жилийн ойдоо зориулан магистрын суралцагчид “САЙН ҮЙЛСИЙН АЯН” зохион байгуулж, нэгдэж байгаагаараа онцлог ажил болж байна.
Энэхүү өдөрлөгийг JCI Impact салбар байгууллага, ОУХНУС-ийн Оюутны зөвлөл, МУИС-ийн захиргаа дэмжин хамтран ажиллаж байна
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Нийтийн удирдлагын магистрантууд