МУИС-ийн бүрэлдэхүүн 15 сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтан нарын сургалт энэ сарын 19-өөс эхлэн ОУХС дээр явагдаж байна. Арав хоног үргэлжлэх энэхүү сургалт нь архив, албан бичиг хөтлөлтийн нэгдсэн журмыг хэрэгжүүлэх, ажилчдаа дадлагажуулах зорилготой юм.
Мөн бүрэлдэхүүн сургуулиудын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад албан хэрэг хөтлөлт, архивын онол аргазүйн мэдлэг олгох, архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг зөв оновчтой зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт болж байгааг сургалтанд хамрагдаж буй захирлын туслах, бичиг хэргийн ажилтан нар онцолж байлаа.