МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO мэдээллийн системээс дараах гурван багцыг жилийн хугацаатайгаар захиалан ашиглах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Үүнд:
1. Academic Search Premier – эрдэм шинжилгээний болон бусад төрлийн сэтгүүлүүд бүхий мэдээллийн багц,
2. Business Source Premier – бизнесийн салбарын эрдэм шинжилгээний бүтээлүүд болон тус салбарын сэтгүүлээс бүрдсэн мэдээллийн багц,
3. eBook Academic Collection (EBSCOhost) – шинжлэх ухааны олон салбарыг хамарсан цахим номуудыг агуулсан багц юм.
Эдгээр мэдээллийн багцыг МУИС-ийн дотоод сүлжээнээс хандан ашиглах боломж бүрдэж байна.