ГАЗАРЗҮЙН ТЭНХИМИЙН ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

Share Button

МУИС-ийн Газарзүйн салбарын үндэс суурь 1956 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд анх байгуулагдсан цагаас эхлэлтэй.

Саяхан түүхт 60-н жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүсэн билээ. Одоо салбарын мэргэжлийн хөтөлбөр суртачлах өдөрлөгийг 2016 оны 12-р сарын 15-нд МУИС-ийн хичээлийн VII байранд 12:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Мэргэжлийн чиглэлээ сонгох оюутнуудыг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Одоогоор тус тэнхимд бакалаврын түвшинд
1. Газарзүй
2. Газарзүй-байгаль шинжлэлийн багш
3. Хот ба бүс нутаг төлөвлөлт
4. Газар зохион байгуулалт
5. Газарзүйн мэдээллийн систем ба байгаль орчныг зайнаас тандан судлал (Уг мэргэжлийн суртачлах өдөрлөг GIS DAY арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://news.num.edu.mn/?p=38022 холбоосоор нэвтэрч үзээрэй) зэрэг таван мэргэжлээр мэргэжилтэн, судлаач, багш бэлтгэж байна.

Магистрын түвшинд
1. Газарзүй
2. Газарзүйн боловсрол магистр /Салбар дундын/
3. Байгаль орчныг Зайнаас тандан судлал
4. Газрын кадастр
5. Хөрс судлал
6. Хот ба бүс нутаг төлөвлөлт
7. Газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр судалгааны болон мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр, мөн газарзүйн докторын түвшний сургалтыг явуулж байна.

IMG_9178

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар