“Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн стандарт” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо.

Share Button

МУИС-ийн Захирлын тушаалаар 2011 оны 01 сард Гадаад хэлний сургалтын төв байгуулагдаж, 11 сард бүтцийн хувьд дахин шинэчлэгдэн гадаад хэлний 4 тэнхим 70-аад багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны 01 сарын 25-нд тус төвөөс БСА-тай хамтран “Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн стандарт” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал проф. Р.Ринчинбазар, Баклаврын сургалтын албаны дарга Г.Цагаач, ГХСТ-ийн эрхлэгч д-р Л.Одонтуяа болон төвийн нийт багш нар оролцлоо.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн мэргэжлийн бус гадаад хэлний сургалтыг  сайжруулах талаар багш нар санал солилцон улмаар МУИС –д мөрдөх мэргэжлийн бус гадаад хэлний нэгдсэн хөтөлбөрийн стандарттай болгох зорилгоор “ МУИС-ийн хэлний мэргэжлийн бус бакалаврын түвшний англи хэлний ерөнхий боловсролын стандарт ( чадвар, агуулга)”, “БНХАУ-ын коллежийн анхгли хэлний хөтөлбөрийн тухай”, “Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн тухай( АНУ-ын жишээн дээр)”, “Гадаад хэлний сургалтын стандарт дахь сурах бичгийн стандарт”, “ Гадаад хэлний сургалтын стандартад гадаад хэлний багшид тавих шаардлага” сэдэвтэй илтгэлүүдийг хэлэлцлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар