ЕВРОП СУДЛАЛ: ХЭЛ, СОЁЛ, ОЛОН УЛС СУДЛАЛ”ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимээс санаачлан, ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Европ судлал: хэл, соёл, орон судлал” ОУЭШ-ний хурал 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 10.00 цагаас МУИС-ийн 1-р байрны Эрдмийн өргөөнд болно.

Хурлын зорилго:

Энэ хурал нь Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудтай хамтран хэл шинжлэл, орчуулга, олон улс, орон судлал, гадаад хэлний боловсролын чиглэлээрх онолын судалгааны дэлхийн нийтийн чиг хандлагыг баримжаалах,шинэ тутам үзэл баримтлалыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх, хөгжүүлэх үндсэн зорилготой.

Хурлын хамрах хүрээ:

Холбогдох төрийн байгууллага, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Төлөөлөгчийн газар, Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод.

Хурлын сэдвийн хамрах салбар:

  • Орон судлал
  • Олон улсын харилцаа
  • Хэл шинжлэл
  • Орчуулга судлал
  • Гадаад хэлний боловсрол

Илтгэлийн агуулга:

Дор дурдсаны салбарын хүрээнд онол практикийн түвшинд хэлэлцүүлэх илтгэл байна:

  • Хэл шинжлэл: орчин цагийн хэл шинжлэлийн онол, практикийн чиг хандлага, салбарын болон салбар дундын судалгаа
  • Гадаад хэлний орчуулгазүй: орчуулгын онол, зарчим, арга, төрөл, орчуулгын шүүмж
  • Олон улс орон судлал: соёл хоорондын харилцаа, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, салбарын тулгамдсан асуудал
  • Хэлний боловсрол: хэл сурах, сургах онол аргазүйн асуудал

Илтгэлийн хураангуйг авах хугацаа:

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Илтгэлийн хураангуй, илтгэлийг цахим хэлбэрээр авах хаяг:

Цахим хаяг: europeanstudies.num@gmail.com

Зохион байгуулах ажлын хэсэгтэй холбоо барих:

Б.Дэмбэрэлмаа           99022134

Г.Бат-Учрал               99016220

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар