Түрэг судлалын ангийн оюутнууд Түрк улсыг зорилоо

Share Button

МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын 2,3,4 дүгээр ангийн бүх оюутнууд Бүгд Найрамдах Түрк улсыг зорилоо. Оюутнууд энэ сарын 14-30-нд Түрк улсын Болу хотноо зохион байгуулагдах хэлний дадлага, сургалтанд хамрагдах юм.

Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн тус тэнхимийн мэргэжилтэн багш доктор Шабан Доган, замын зардал, сургалтын төлбөр, байр, хоол зэрэг асуудлыг шийдэж тусалсан Юнус Эмре Институтийн мэргэжилтэн ноён Юнус Эмре Билижи, Түркийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи, Түркийн Абант Изит Байсал их сургуулийн Түрк хэлний сургалтын төв (TÖMER)-ийн захирал доктор Халит Каратай нарт талархал илэрхийлье.

Түрэг судлалын ангийн нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар