Их, дээд сургууль, коллежид багшлах эрх олгох суралтанд суух багш нарын анхааралд

Share Button

“Сургах зүйн боловсрол олгох дээд курс”-т суух багш нар дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. (Их, дээд сургууль, коллежид багшлах эрх олгох суралт тул магистраас дээш зэрэгтэй байх.)

  1. Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулна. Магистр, докторын аль нэг/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /баталгаажуулах шаардлагагүй/
  3. Ажлын газрын тодорхойлолт /Магистраа хамгаалаагүй, бакалавр зэрэгтэй хүмүүст хамаатай/
  4. 2017-02-11-аас эхлэн /Бямба гариг бүр/ 10.00-14.50-ын хооронд Боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн хажуу дахь 448 тоотод хичээллэнэ.
  5. Сургалтын төлбөр болох 220,000 төгрөгийг ХААН банк- 504 112 3790 дансанд тушаана уу. Жич: төлбөрийн зориулалт гэдэг дээр сургах зүйн курсын төлбөр гэж бичээд овог нэр, регистр, сургуулиа тодорхой бичнэ үү. Бүртгүүлэхдээ баримтаа авч ирнэ.
  6. Эхний 30 хүнийг бүртгэнэ. 2017.02.06-аас 2017.02.10 хүртэл ажлын өдрүүдэд 10.00-16.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байр 449 тоотод буюу Боловсрол, сэтгэл судлалын тэнхим дээр бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим

Утас: 99255594, 99202180

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар