“Jоurnal Citation Reports”-д бүртгэлтэй сэтгүүлийг олох, мөн хуурамч сэтгүүлээс сэргийлэх” талаар сургалт болно

Share Button

“МУИС-ийн Төслийн бүртгэл менежментийн системийг ашиглах, Jоurnal Citation Reports-д бүртгэлтэй сэтгүүлийг олох, мөн хуурамч сэтгүүлээс сэргийлэх” талаар сургалт 

Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн хэрэгжилтийн хүрээнд Төслийн бүртгэл менежментийн систем болон Jоurnal Citation Reports-д бүртгэлтэй сэтгүүлийг олох, хуурамч сэтгүүлээс сэргийлэх нь” сэдэвт сургалт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт МУИС-ийн 1-р байрны 320 тоот хурлын зааланд болно.

Энэхүү сургалтад хамрагдсанаар МУИС-ийн төслийн бүртгэл менежментийн систем (https://project.num.edu.mn)-ийг хэрхэн ашиглах, судалгааны ажлын үр дүнгээ ямар сэтгүүлд хэвлүүлэх талаар тайлбарлаж, хуурамч сэтгүүлээс урьдчилан сэргийлэх аргазүйн талаар сонирхсон асуултуудад хариулт, зөвлөгөө өгнө.

Сургалтанд ирэхдээ нөүтбүүкээ авчирж болно.

Хэзээ: 2017.01.25-ны 14 цагт

Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар