МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхмийн докторант Долоод овогт Чулуунбаганын Эрдэнэ-Уул /Бао шан/ “Ихэд тонилгогч судар бурханы шашны гүн ухааны сурвалж болох нь” сэдэвт бүтээлээр Шашны ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2017 оны 2 дугаар сарын 10-нь өдрийн 15:00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрын дугуй заал эрдмийн танхимд болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн төв номын сангаас танилцана уу.
ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ДОКТОРЫН АЖИЛ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ