Юнеско-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн нь гишүүн улс орны боловсролын салбарын бодлого боловсруулагчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор боловсролын төлөвлөлтийн дипломын сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн.
2017 онд “Боловсролын салбарын төлөвлөлт” ба “Боловсролын салбарын төлөвлөлт, удирдлага” гэсэн сэдвийн хүрээнд 6 сараас 1 жилийн хугацаатай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс дэлгэрэнгүй мэдээллээ дараах http://www.iiep.unesco.org/en холбоосоор орж авах боломжтой.