МУИС-ийн ХШУИС-ийн докторант Дорлигданж овогтой Дамбын Баатархүү нь манай улсын анхны электроны цикл хурдасгуур микротроныг бүтээж цөмийн физикийн тулгуур болон хэрэглээний шинжилгээнд ашиглаж байгаа олон жилийн судалгаа-боловсруулалтын ажлын үр дүнгээрээ физикийн ухааны докторын зэрэг хамгаална.
Сэдэв:“Электроны цикл хурдасгуур микротроныг бүтээж хэрэглэсэн нь”
Удирдагч: Доктор, проф. Г. Хүүхэнхүү, Доктор, проф. Н.Ганбаатар
Хурал: 1917 оны 02-р сарын 09-ний өдрийн 16 цагт МУИС-ийн төв байрны 320 тоот танхимд болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн төв номын санд танилцана уу.
Физикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл