Монгол-Япон Соёлын төвд 6-р сарын 6-7-ны өдрүүдэд МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO-ийн зайнаас тандан судлалын лабораториос олон улсын хурал зохион байгуулав. “Зайнаас тандан судлал, дэлхий судлал” хэмээх тус хурал энэ жил 5 дахь удаагаа зохиогдлоо. Гадаад дотоодын төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагаас илтгэл тавигдсан тус хуралд ГГС-ийн Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын лабораторийн багш, оюутнуудын баг оролцож, өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, Г.Бямбахүү, Б.Цогтсайхан нар “Улаанбаатар хот дах ерөнхий боловсролын сургуулиудын ачааллын орон зайн шинжилгээ”, Ч.Наранцэцэг, Г.Энхбаяр нар “Туул гол болон түүний салбар цутгал голуудын үерийн усны нөлөөллийн тооцоо” сэдвүүдээр илтгэл тавьсан бол М.Цогтдулам багшаар удирдуулсан Геомэдээлэлзүйн 1-р ангийн оюутан Г.Жавхаа “Газрын үнэлгээнд гурван хэмжээст зураглалыг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний ажлаараа тус хурлын “Galileo” шагналыг авсан байна.