2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.
Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.
Тэтгэлэгийн хэмжээ: 1 жилд 500 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг байх бөгөөд сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлт буураагүй тохиолдолд тухайн оюутан төгсөх хүртлээ тэтгэлэгээ авна.
Тэтгэлэгийн хүрээ: Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд:
- I түвшний оюутан – 8,
- III түвшний оюутан-1
- IV түвшний оюутан-1
Тэтгэлэгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 06-ны 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албан дээр хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Өргөдөл /загварын дагуу/-2 хувь [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/02/SUMITOMO-SCHOLARSHIP-APPLICATION-FORM.doc”]
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар /Оюутан байх үеийн амжилт байх ёстой, байхгүй тохиолдолд дунд сургуулийн төгсөх ангийн амжилт байж болно /
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе
Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Дүнгийн тодорхойлолтоо 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.
Мэдээлэл авах утас: 77307730-1143, Enkhjargal@num.edu.mn
Оюутны алба