ЕВРОП СУДЛАЛ : ХЭЛ, СОЁЛ, ОЛОН УЛС, ОРОН СУДЛАЛ
Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Зохион байгуулагч:
МУИС /Европ судлалын тэнхим/
Хамтран зохион байгуулагч:
- ШУА (Олон улсын харилцааны хүрээлэн)
- МУБИС (Орос хэлний тэнхим)
- ХУИС (Европ судлалын тэнхим)
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимээс санаачлан, ШУА (Олон улсын харилцааны хүрээлэн), МУБИС (Орос хэлний тэнхим), ХУИС (Европ судлалын тэнхим)-тай хамтран зохион байгуулж буй “Европ судлал: хэл, соёл, олон улс, орон судлал” ОУЭШ-ний хурал 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 9.00 цагаас МУИС-ийн 1-р байрны Эрдмийн өргөөнд болно.
Хурлын зорилго:
Энэ хурал нь Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудтай хамтран хэл шинжлэл, орчуулга, олон улс, орон судлал, гадаад хэлний боловсролын чиглэлээрх онолын судалгааны дэлхий нийтийн чиг хандлагыг баримжаалах, шинэ тутам үзэл баримтлалыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, өөрсдийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх, хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хурлын хамрах хүрээ:
Холбогдох төрийн байгууллага, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Төлөөлөгчийн газар, Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод.
Хурлын сэдвийн хамрах салбар:
- Орон судлал
- Олон улсын харилцаа
- Хэл шинжлэл
- Орчуулга судлал
- Гадаад хэлний боловсрол
Хүлээгдэж буй үр дүн:
- Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дотоод гадаадын, төрийн ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийх ажил, зорилтын талаар зөвлөмж гаргах,
- ОУЭШ хурлын илтгэл, зөвлөмжийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олны хүртээл болгох.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/02/Европ-судлал-ОУЭШХ-хөтөлбөр-17-02-08.pdf”]