Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой, оюутан залуусыг дэмжигч байгууллага М-Си-Эс uруппын “ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР” сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох чин хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутнуудыг тодруулж, тэтгэлэг гардуулав.
Энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг хөтөлбөрт нийт 22 их дээд сургуулийн 420 гаруй оюутан оролцсон бөгөөд 3 үе шаттай шалгаруулалтаас МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, Мандах бүртгэл, Зохиомж зэрэг их, дээд сургуулиудын шилдгийн шилдэг 30 оюутан тодорсон байна.
МУИС-иас МКС-ийн Л.Мөнх-Очир, Л.Хишигбат, ЭЗС-ийн Л.Ичинхорлоо, С.Ханжлхагва, Н.Энхтуул, ФЭС-ийн Д.Баярмаа, А.Ууганжаргал, МТС-ийн А.Пүрэвсүрэн, ХҮДС-ийн Б.Отгонтуяа, ХЗС-ийн Г.Уянга нарын нийт 10 оюутан уг тэтгэлгийг гардлаа. Эдгээр оюутнууд 2011-2012 оны хичээлийн жилийн турш 800 мянган төгрөгийн тэтгэлэг авахын зэрэгцээ М-Си-Эс группын харьяа аль нэг байгууллагад үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах гэсэн давхар давхар боломжууд хүлээж байна.