“Тогтвортой хот байгуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулагдана

Share Button

Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС, ШУТИС нь АНУ-ын Массачусеттсын Технологийн Институттэй (MIT) хамтран ажиллах үүсгэл төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд МТИ-д хот байгуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулагдах юм. Уг ажлыг угтаж, МУИС, ШУТИС хот байгуулалтын чиглэлээр “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТ: MТИ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 2017 оны 2 сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.

МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн, Бизнес Консалтинг Төв хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС-иас хот байгуулалтын чиглэлийн багш, судлаачид 10 орчим илтгэл хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэг багш судлаачдад нээлттэй.

Зохион байгуулагдах газар: МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (дугуй заал)

Огноо: 2017 оны 2 сарын 17-ны өдөр, 9.00-12.40 цагуудад

Хэлэлцүүлгийн урьдчилсан хөтөлбөр

09:00-09:05 Нээлтийн үг, МУИС-ийн ректор, доктор Р.Бат-Эрдэнэ

09:05-09:10 Нээлтийн үг, ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат

09:10-09:25 “Ухаалаг хот: Монголын онцлог, бэрхшээл, шийдэл”, доктор Г.Зориг ШУТИС, Е-Нээлттэй Институт

09:25-09:40 “Хотын удирдлагад нээлттэй ба их өгөгдлийн шинжилгээг ашиглах нь”, Доктор Ч.Лодойравсал, доктор Г.Амарсанаа, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль

09:40-09:55 “Улаанбаатар хотын газар ашиглалтын өөрчлөлт болон бүсчлэлийн судалгаа”, доктор Ц.Базарханд, доктор Г.Гантулга, дэд профессор, МУИС, Шинжлэх Ухааны Сургууль

09:55-10:10 “Улаанбаатар хотын орон зайн байршлаас бий болсон хөгжлийн ялгааг тэнцвэржүүлэх арга зам”, доктор Э.Пүрэв-Эрдэнэ, ахлах багш, ШУТИС, Барилга архитектурын сургууль

10:10-10:25 “Хот дахин төлөвлөлт: Хорооллын байршлын асуудал”, доктор Б.Цэрэгмаа, ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль

10:25-10:35 Цайны завсарлага

10:35-10:50 “Хотын усан хангамжийн төлөвлөлт”, доктор С.Алтансүх, ахлах багш, ШУТИС, Барилга архитектурын сургууль

11:10-11:25 “Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан хэт төвлөрлийг сааруулан, нийслэлийн нийгэм-экологийн тогтолцооны тогтвортой түвшинд хүрэх нь”, докторант С.Давааням, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн

11:25-11:40 “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн сценариуд”, доктор Т.Чулуун, МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн

11:40-12:40 Хэлэлцүүлэг

Холбоо барих: С.Давааням (99000533), Г.Үүрдмандах (99101839)

МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн, Бизнес Консалтинг Төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар