“ХЭЛ СОЁЛЫН СОЛБИЛЦОЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

 

“ХЭЛ СОЁЛЫН СОЛБИЛЦОЛ”

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

 

Хэзээ:   2016 оны 5 сарын 13

Хаана:   МУИС

Ерөнхий зохион байгуулагч:  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төв

ОХУ-ын Буриадын улсын их сургууль

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:

  • Хэлшинжлэл
  • Боловсрол судлал
  • Соёл ба орон судлал
  • Орчуулга

Хуралд аман илтгэл, үзүүлэн илтгэлээр оролцож болно. Хурал монгол, орос, англи хэлээр явагдана. Хамтарсан өгүүлэл (илтгэл) байж болно.

Хуралд хэлэлцүүлэх аман илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүллийн эмхтгэл болгон ОХУ-ын Буриадын улсын их сургуульд хэвлэнэ.

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  1. Өгүүлэл англи, орос, япон, хятад хэлээр байж болно.
  2. Хураангуй 200-250 үгтэй, түлхүүр үг 8-аас дээшгүй байна.
  3. А4 хуудас дээр 12pt өндөртэй Times New Roman фондоор бичсэн байна. Мөр хоорондын зай /double/, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн /justify байна.
  4. Ишлэл, ашигласан бүтээлийн жагсаалтыг АРА ерөнхий загварыг баримтлан оруулна. Тухайлбал,
  • зохиогчийн бүтээлээс шууд ишлэл татаж байгаа бол:

According to Jones (1998), “Students often had difficulty using APA style, especially when it was their first time” (p. 199). 

  • ишлэл татаж буй өгүүлбэрт зохиогчийн нэрийг дурдаагүй бол:

She stated, “Students often had difficulty using APA style” (Jones, 1998, p. 199), but she did not offer an explanation as to why.

  • өөр зохиогчийн санааг дэлгэрүүлэн дурдаж, өөр үгээр тайлбарлан оруулж байгаа бол:

According to Jones (1998), APA style is a difficult citation format for first-time learners.
APA style is a difficult citation format for first-time learners (Jones, 1998, p. 199).

  1. Хэвлэгдэх өгүүллийн хуудасны хэмжээ 5-8 байна.
  2. Илтгэгч эрдмийн зэрэг, цол, ажлын газар, албан тушаал, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг, судалгааны чиглэлийн талаар товч мэдээлэл хавсаргасан байна.
  3. Хэвлэлийн зардал илтгэгч бүрээс 10,000 төгрөг.

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: Аман болон үзүүлэн илтгэлийн нэр, товч мэдээллийг илтгэгчийн тухай мэдээллийн (6-д заасанчлан) хамт 2017 оны 3-р сарын 2-ны дотор хүлээн авах хаягаар ирүүлнэ. Шаардлага хангасан өгүүллийг редакцийн зөвлөл хэвлэлд шилжүүлнэ.

Хүлээн авах хаягsoyoljin@yahoo.com

Холбоо барих утас: 7575-4400-2218; 9909-9567 (С.Соёлжин); 9904-5597 (П. Түмэнгэрэл)

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/02/Call-on-conference-NUM-May-2017-Gadaad-helnii-tuw.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар