“Оюутан цэрэг” мэргэжил олгох сургалтын тухай

Share Button

“Оюутан цэрэг” мэргэжил олгох сургалтын бүртгэл явагдаж дууссан хэдий ч оюутан суралцагчид, сургуулиудаас тавьсан хүсэлтийг харгалзан  МУИС-аас нийтдээ 70 оюутан авахаар боллоо.  Нэмэлтээр оюутан бүртгэх ажлыг хуваарилагдсан квотын дагуу бүрэлдэхүүн сургуулийн оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн бүртгэнэ. Нэмэлт бүртгэл 2 сарын 23-ны 10 цаг хүртэл явагдана.

Оюутан, суралцагчийг өгөгдсөн квотын дагуу сонгон шалгаруулахдаа тэдний голч дүн /2,8-аас дээш/, хүмүүжлийн доголдолгүй, бие бялдарын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

Хуваарилагдсан квотод багтсан оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Бүрэлдэхүүн сургууль дээрээ 2 сарын 25-ны 10 цагийн дотор хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

– Сургалтын голч дүн (2.8 дээш);

– Цэргийн үүрэгтний үнэмлэх

– Иргэний болон оюутны үнэмлэх;

– Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);

– Сургалтын дүнгийн хүснэгт /ТҮЦ машинаас эсвэл сургалтын албанаас тамгатай дүнгийн тодорхойлолт/

– Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл /Маягтын дагуу/

– Эрүүл мэндийн  үзлэгт Флюрын зураг, био химийн шинжилгээ, цусны шинжилгээтэй байх /ДЭМТ-ийн шинжилгээ байх/

 

Анхаарах зүйл: 3 сарын 3-ны өдрийн 8,30 цагт Сүхбаатар дүүрэг дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдана. 3 сарын 12-нд эмчийн үзлэгт хамрагдана.

Хөтөлбөрийн явцад сургалт таслах, хоцрох, шалгалтанд хангалтгүй дүн авах болон бие бялдарын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлаар хасагдах магадлалтай байдгийг анхаарч зарласан цагт бэлэн байгаарай. Та бүхэнд амжилт хүсье

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар