“Америкт Амралтаараа Ажиллаж Аялцгаая” – 2017 хөтөлбөрийн Эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 3-р түвшний Х.Минжинсор тэргүүн байр эзэллээ.
“Америкт Амралтаараа Ажиллаж Аялцгаая” хөтөлбөрөөс жил бүр эсээ бичлэг, илтгэлийн` уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү тэмцээнд жил бүр хот, хөдөө орон нутгийн нийт 90 гаруй оюутан оролцон эхний 30 байрт орсон оюутнуудад хөтөлбөрийн төлбөрөөс 30%-80% хүртэл хөнгөлдөг уламжлалтай.
“Америкт Амралтаараа Ажиллаж Аялцгаая – 2017” эсээ бичлэг, илтгэлийн` уралдаанд ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Х.Минжинсор “I have a dream” илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ. Тэрээр 2015 онд зохион байгуулагдсан эсээ бичлэг, илтгэлийн уралдаанд 13-р байрт орж байсан бол 2016 онд 1-р байранд орсон нь түүний хичээл зүтгэл, чармайлт гарган амжилтаа ахиулж чадсаныг илтгэж байна.
Нийтийн удирдлагын тэнхмийн нийт багш, оюутнуудын өмнөөс 3-р түвшний оюутан Х.Минжинсордоо мэдлэг оюуны өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим