ХШУИС-ийн оюутнууд их цэвэрлэгээ хийлээ

Share Button

Монгол хүн бүр үндэстнийхээ уламжлалт цагаан сарын баяраар орон гэрээ цэвэрлэн, шинэ дээл, хувцас, сайн хүлгээр гангаран шинэ онтойгой золгодог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 2017.02.22-нд ХШУИС МКУТ-ын оюутнууд сургуулийн харъяа бүх анги, танхимдаа их цэвэрлэгээг хийлээ. Цэвэрлэгээнд  нийт 78 оюутан идэвхтэй оролцож анги, танхимуудын ширээ, сандал дэндүү бохир, ширээн дээр элдэв зүйлс зурж, бичсэн, зажилсан бохио ширээ, сандлын доор наасан байдалтай байсныг сайтар цэвэрлэлээ.

Сар шинийг угтан сургуульдаа их цэвэрлэгээ хийсэн  ХШУИС-ийн оюутнуудаа МУИС-ийн захиргааны өмнөөс болон нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.


Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар