Өнөөдөр МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, Эдийн засаг хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн нар МУИС-ийн 70 жилийн ойг угтан зохион байгуулсан Логоны уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагналыг гардуулан өглөө. Уралдаанд ирсэн нийт бүтээлүүдээс ШУТИС-ийн багш Б.Энхбатын бүтээл нэгдүгээр байр эзэлжээ. Мөн Л.Дашзэвэг, С.Махсат, Ж.Бат-Ирээдүй, Б.Атар нарын бүтээл тусгай байрын шагнал хүртсэн байна.