“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн үр дүн түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Оюуны өмчийн үнэлгээ хийх аргазүй: Онол ба практик” хэлэлцүүлэг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11:00-12:00 цагт МУИС-ийн 1-р байрны 208 тоот хурлын зааланд болно.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцсоноор оюуны өмчийн үнэлгээний ач холбогдол, үнэлгээ хийх аргазүй, жишиг үнэлгээний үр дүнтэй танилцах, үнэлгээ хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар мэдээлэл авах, санал солилцох болон оюуны өмчийн үнэлгээний аргазүйтэй холбоотой бусад сонирхсон асуултуудад хариулт, зөвлөгөө авах боломжтой.
Бүртгэл: tto@num.edu.mn,
77307730-1140, 99125473