МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын их, дээд сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тус Олимпиадын Мэргэжлийн бус (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй) ангилалын шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд ирж бүртгүүлнэ үү. Шалгалтыг ахисан түвшинд авна.
Бүртгэх газар: МУИС-ийн Гадаад хэлний төв Хичээлийн VIII байрны 208, 209 тоот
Бүртгэх хугацаа: 2017 оны 3 сарын 13-22-ны өдрүүдэд 10.00-16.00 цаг Жич: Оюутны үнэмлэхтэй, бүртгэлийн хураамж 3000 төгрөгтэй ирэх
Олимпиадын шалгалтын хуваарь: 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Хичээлийн VIII байранд явагдана.
Харилцах утас: Л.Цэрэнхүү 99628960, П.Уулчимэг 95869825
Гадаад хэлний төв