МУИС-ийн хамтран ажилладаг Соллонгос улсын Ажү /Ajou/ их сургууль Азийн түнш сургуулиудынхаа төлбөрийн чадамж багатай оюутнуудаас шалгаруулж энэ оны 7 дугаар сард 4 долоо хоногын тэтгэлэгт сургалтандаа хамруулах гэж байна. “AFTER YOU” гэсэн нэртэй энэ хөтөлбөр нь санхүүгийн чадвар багатай ч санаачлагатай, идэвхтэй, тэргүүлэх оюутнуудад гадаад улсад суралцах боломж олгох зорилготой юм.
Ажү их сургууль энэ хөтөлбөрөө өөрийн улсынхаа оюутнуудад зориулан 2 жилийн өмнө нээсэн бөгөөд нийгэмд оруулж буй хувь нэмэр, эерэг үр дүнг харгалзан энэ жилээс гадаадын их дээд сургуулиудын оюутнуудад ч мөн зориулан хэрэгжүүлж гадаадын 30 оюутанг сургалтанд хамруулна. Сургалт нь Солонгос хэл, соёл судлалын чиглэлээр явагдана.
Энэ тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, ирж очих тээврийн зардал, даатгал багтана. Харин Солонгос улс дахь тээвэр, хоол, визний мэдүүлгийн төлбөрийг оюутан өөрөө хариуцах ба энэ нь ойролцоогоор 300 ам.доллар болно.
Тус сургуулиас МУИС-ийн 2 оюутанг энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургах санал ирүүлсэн. Сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутан нь:
- Англи хэлний мэдлэгтэй / TOEFL 71, IELTS Level 6/
- Ажү их сургуулийн түнш их сургуулийн оюутан байх
Бичиг баримт бүрдүүлж өгөх эцсийн хугацаа нь: 2017-03-25
Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
- Өргөдлийн маягт
- Танилцуулга захиа /Санхүүгийн хувьд чадвар багатай гэдгээ баталсан нийгмийн халамж үйлчилгээний газрын бичиг, хорооны тодорхойлолт хавсаргана/
- Зорилго тодорхойлсон захиа
- Сургуулийн тодорхойлолт
- Хамгийн сүүлд гаргасан эрдэм шинжилгээний өгүүлэл
- Гадаад паспортын хуулбар
- Англи хэлний шалгалтын оноо/дүнгийн оноо батлах баримт/
- Цээж зураг (jpg. формат)
Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. Материалыг МУИС-ын 1-р байрны 206 тоот өрөөнд /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс/ 2017 оны 3-р сарын 25-ны 10:00 цагт авчирч өгсөн байх шаардлагатай.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/03/AFTER-YOU-Application-Form.pdf”]