2017 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази-Европын сан (АСЕФ)-гийн Залуу манлайлагчдын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (2nd ASEF Young Leaders Summit) зохион байгуулагдах гэж байна.
Aзи, Европын 51 гишүүн орнуудын 18-30 насны оюутан залуус, залуу судлаачид, төрийн албан хаагчид, интерпренерууд гэх мэт салбар салбарын 150 оролцогчид “Залуусын ажил эрхлэх боломж” сэдвийн дор чуулах бөгөөд энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцох хүсэлтэй залуу манлайлагч, оюутан залуус та бүхэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны 00.00-цагаас өмнө онлайн хэлбэрээр бүртгүүлнэ үү.
Арга хэмжээний талаарх мэдээллийг http://www.asef.org/projects/themes/education/4106-2nd-asef-young-leaders-summit–asefyls2– линкээр орж авах бөгөөд https://asiaeuropefoundation.formstack.com/forms/asefyls2- холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
ГХХАХ