2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлаас хос, хавсарга мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнууд 2017 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд сургалтын СИСИ системээр бүртгүүлнэ үү. Анхаарах зүйл:
- Оюутан үндсэн мэргэжлийн зэрэгцээ нэг хос, хоёр хүртэл хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргаж болно
- МУИС-ийн ерөнхий суурь болон үндсэн мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай судалсан байх
- Судалсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх
СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА