МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны хооронд зарласан өндөр түвшний судалгааны төслийн санхүүжилт олгох, зочин судлаачдад судалгааны тэтгэлэг олгох, залуу судлаачдын багын грант олгох, профессор, дэд профессор, доктор багш нар судалгааны суурь зардал олгох, олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах үйл ажиллагааг дэмжих (SEED GRANT) зэрэг мэдээллээ профессор, багш судлаач нар “Судалгааны төслийн менежментийн систем (RPMS)” https://project.num.edu.mn-д хэрхэн бүртгэх талаар сургалт зохион байгуулна.
Сургалт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн 1-р байрны 208 тоот өрөөнд 15 цагаас эхэлнэ.
Сургалтыг ХШУИС–н багш М. Золжаргал, Д. Нанзадрагчаа нар удирдаж явуулна.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу!
(Жич: Оролцогчид notebook-ээ авчирна уу!)
Зохион байгуулагч
МУИС, Эрдэм Шинжилгээ, Инновацийн Хэлтэс