МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв, ОУХНУС, ШУС-ийн Нийгмийн Ухааны салбар хамтран МУИС-ийн нийгмийн ухааны багш нарт “Нийгмийн ухааны судалгааны арга зүй” “Судалгааны өгүүлэл бичих арга зүй” “Импакт фактортай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь” сэдвээр цуврал лекц-сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулах тул сонирхсон багш нарыг урьж байна. Сургалтыг БНСУ-ын Инхагийн их сургуулиас ирэх зочин багш Pacific Focus (SSCI & SCOPUS listed) сэтгүүлийн редакторын 10 гаруй жилийн туршлагатай (дэлгэрэнгүй CV татах) Проф. Юикон Ким орчуулгатай явуулна.
Хамрах хүрээ: МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын багш нар
Хөтөлбөр:
2017 оны 4 дүгээр сарын 19-ны 14 -17 цагт, Хичээлийн I байрны 301 тоот
- Лекц №1 “Нийгмийн ухааны судалгааны арга зүй”
- Лекц №2 “Импакт фактортай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь”
2017 оны 4 дүгээр сарын 20-ны 13-16 цагт, Дугуй зааланд
- Лекц №3 “Өндөр түвшний судалгааны өгүүлэл бичих арга зүй”
Бүртгэл: Суудал хязгаартай тул сургалтанд суух хүсэлтэй багш нар дараах хаягаар холбогдон 2017 оны 4 дүгээр сарын 17, 18 ны өдрүүдэд бүртгүүлнэ үү.
МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв
Хичээлийн III байрны 318 тоот
Утас: 7575-4400 (ex.1177)