“Монгол-Намянжу боловсролыг дэмжих сан”-гийн нарийн бичиг Кан Хан Сүн-д МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүндэт доктор гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1330 цагт МУИС-ийн эрдмийн танхимд болно. Энэ үеэр МУИС-Намянжу боловсролыг дэмжих сан хооронд МУИС-ийн оюутан, судлаачдыг дэмжих, соёлын хамтарсан үйл ажиллагаа явуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.