2017 оны 4-р сарын 21-нд МУИС-ийн 2-р байрны “А” зааланд Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөр сурталчлах өдөрлөг 12.00- 14.30 цагаас болох тул та бүхэн хүрэлцэн ирж Их Британи, Америк судлалын тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцахыг урьж байна.
Их Британи, Америк судлалын тэнхим нь 1956 онд байгуулагдсан. Монгол дахь англи хэл, судлалын анхны тэнхим ба өнөөдөр нийт 21 багш, үүнээс 4 дэд профессор, 2 зөвлөх багш, 8 ахлах багш, нэг туслах ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна
Их Британи, Америк судлалын тэнхим нь дараах үндсэн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын өдөр, оройн шаталсан сургалт явуулж байна. Үүнд:
- Британи судлал
- Америк судлал
- Англи хэл, багш
- Англи хэл, орчуулга
- Англи хэл, уран зохиол
Тус тэнхимийн оюутнууд АНУ- ын Фулбрайт, UGrad, МУИС- ийн нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын Намьянжу сангийн тэтгэлэг, Тайваний тэтгэлэг зэрэг олон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг.
2004 оноос эхлэн АНУ-ын Миннессота их сургуулийн профессор, МУИС, ГХСС-ийн хүндэт доктор Д.Р.Пикаскийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр тус тэнхимийн 10-15 оюутанд олгож байгаа бөгөөд энэхүү тэтгэлгийн хүрээнд $60,000 орчим америк долларын тэтгэлгийг давхардсан тоогоор 200 гаруй оюутанд олгоод байна.