“Боловсрол судлал” сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлнэ үү

Share Button

МУИС-ийн “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцийн зөвлөл 2017 оны сэтгүүлийн 20-р дугаартаа дараах чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл /ЭШӨ/ хүлээн авна.

– Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
– Боловсролын онол
– Боловсролын арга зүй, дидактик
– Боловсролын үнэлгээ
– Боловсролын технологи
– Боловсролын сэтгэл зүй
– Боловсролын социологи
– Сургуулийн болон боловсролын менежмент

Та өгүүлэл өгөхийг хүсвэл muis.setguul@gmail.com хаягаар өөрийн өгүүлэлийг илгээх боломжтой. Бид таны өгүүлэлд хөндлөнгийн хянан магадлагаа хийж шаардлага хангах эсэхийг шийдвэрлэн хариу мэдэгдэх болно. Шаардлага хангасан тохиолдолд “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлд хэвлэгдэн гарах боломжтой болно.
Боловсрол судлал сэтгүүл нь жилд 2 удаа хэвлэгдэх бөгөөд намрын улирлын өгүүлэлээ доорх хугацаанд хүлээн авч 2017 оны 9 дугаар сард хэвлэгдэн гарах болно.

ЭШӨ хүлээн авах болон хэвлэх хугацааны хувьд:
– ЭШӨ хүлээн авах /2017.05.05-06.05/
– Peer-review хийх /2017.06.05-07.05/
– ЭШӨ-ийг сайжруулах /2017.07.05-08.25/
– Хэвлэх /2017.08.25 -09.25 /

Энэхүү сэтгүүл нь боловсролын салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй.
Өгүүлэлд тавигдах шаардалага бусад дэлгэрэнгүй мэдээллийг 77307730, ( 1177) утсаар авна уу.

СЭТГҮҮЛИЙН РЕДАКИЙН ЗӨВЛӨЛ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар