МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (IMRI) хөтөлбөр, Олон Улсын Валютын Сан хамтран UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 12 дахь цуврал хэлэлцүүлгийг “PREPARING FOR CHOPPY WATERS: THE IMF’S ASIA AND PACIFIC REGIONAL ECONOMIC OUTLOOK” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 05 сарын 16-ны өдөр 14:00 цагт МУИС-ийн Хичээлийн 5 дугаар байранд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч: Prof. Dr. Ranil Salgado
Prof. Dr. Ranil Salgado Ази номхон далайн бүсийн ОУВС-ын бүсийн судалгааны салбарын дэд захирлын ажлыг эрхэлдэг. Энэхүү салбар нь Ази номхон далайн улс орнуудын бүс нутгийн хяналт, шинэчлэлт, байгууллагын стратегийг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой. Prof. Dr. Ranil Salgado ОУВС-д 20 гаруй жилийн турш ажиллахдаа Маршаллын арал, Мьянмар, Непал улсуудад төлөөлөгчийн газрын тэргүүн, Сингапурт ОУВС-н суурин төлөөлөгчөөр томилогдож байснаас гадна Австрали, Канад, Доминик, Энэтхэг, Малайз, Шинэ Зеланд, АНУ зэрэг улс орнуудад ОУВС-н төлөөлөгчдийн нэгээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Дэлхийн эдийн засгийн хандлага болон олон талт хяналтын үйл ажиллагааны судалгааны хэлтэст ажиллаж байсан бөгөөд Стратеги, Бодлого, хяналтын хэлтэст ажиллаж байхдаа ОУВС-н дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгийн урсгал, хяналт болон ажил эрхлэлт, өсөлт, хүртээмжийн талаарх ОУВС-н бодлого зэргийн талаар арвин туршлага хуримтлуулсан судлаач юм.
UB IMPULSE цуврал хэлэлцүүлэг нь 2013 оноос үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх асуудлыг цуврал хэлбэрээр толилуулж байна. Өмнөх хэлэлцүүлгүүдийг “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авилгалын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авилгалтай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага”, “Инновацид ээлтэй бүтцийг хөгжүүлэх: их дээд сургуулиуд, бизнесийн төрийн байгууллагуудын үүрэг роль, тулгамдаж буй асуудлууд” “Нийгмийн итгэлцэл – нийгэм, эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө”, “Чөлөөтэй сэтгэж, санаачлах нь: хэрхэн амжилттай бизнес эрхлэх вэ?”, “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал”, “Компанийн Засаглал – Сайн засаглалын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд ба ирээдүйн асуудлууд” сэдвүүдээр амжилттай зохион байгуулсан.
UB IMPULSE 12 цуврал хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төлөөлөлүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгэм, бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөлүүд бүртгүүлээд байна.
Зохион байгуулагч:
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль
GIZ-ийн IMRI хөтөлбөр
Холбоо барих: 99252253, 94000991, 89175789, 95544124