Өдөрлөгийн үеэр Боловсролын зээлийн сангаас үзүүлэх үйлчилгээ
- “Оюутны хөгжлийн зээл”-ийн танилцуулга, мэдээлэл, зөвлөгөө өгөх
- 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-н журмын дагуу хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой/ Зээл олгож байгаа банкууд оролцож байгаа/
- Төрийн сангийн зээлээр 2007 оноос өмнө төгссөн төгсөгчдийн дипломыг журмын дагуу чөлөөлөх, мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Зорилтод бүлгийн суралцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх / Бүтэн өнчин, хөдөлмөрийн чадвараа алдсан гэр бүлийн суралцагч, оюутан өөрөө хөгжлийн бэрхшээлтэй/
- Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй суралцагсдад зөвлөгөө өгөх
- Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцаж төгссөн суралцагчдын бүртгэл хийх зэрэг үйлчилгээг та бүхэндээ хүргэх болно.
Оюутан, сурагч та бүхэн хүрэлцэн ирж сургалтын төлбөрийн асуудлаа шийдүүлнэ үү
WWW.ELF.MN УТАС: 70109186, 70109399