Монгол Улсын Их Сургуулийн Дүрмийн төсөлд санал авч байна

Share Button

Монгол Улсын их хурлаар 2016 оны IV сар, XII сард Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан. Мөн МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг 2016 онд Удирдах зөвлөл хэлэлцэн баталсан. Иймээс “МУИС-ийн Дүрэм”-ийг Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, мөн МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүссэн.

Үүний дагуу МУИС-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/104 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүрэлдэхүүн, салбар сургуулиудаас санал авах ажлыг зохион байгуулж дүрмийн төслийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд байна.

МУИС-ийн дүрмийн төслийг Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар 2017 оны 6 дугаар сарын 9-нд хэлэлцүүлэх гэж байна. Иймд та бүхэн МУИС-ийн дүрмийн төсөлд өгөх саналаа ажлын хэсэгт болон Эрдмийн зөвлөлийн гишүүдээрээ уламжлан ирүүлнэ үү!

Ажлын хэсэгт өгөх саналаа nyambayar47@num.edu.mn мэйл хаяг руу илгээнэ үү!

Захиргаа, хүний нөөцийн алба

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/06/New-charter-of-NUM-on-02-June.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар