МУИС, БНСУ-ын Хансон их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр ОУХНУС-ийн “Нийтийн удирдлагын тэнхимийг чадавхижуулах” төслийг хоёр жилийн хугацаатай 2016 оны 3 сараас 2018 оны 2 сарын хооронд хэрэгжиж байна. Уг төслийн хоёрдахь шатны үйл ажиллагааны Кибер боловсролын төвийн өргөтгөлийн нээлт 2017 оны 06 сарын 08-ны өдөр 11.00 цагт МУИС-ийн хичээлийн V байрны онлайн танхим 303 тоотод болно.
Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Проф. Др. Я.Төмөрбаатар болон бусад удирдлагууд, БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён H.E. OH Song, 1-р нарийн бичгийн дарга хатагтай JUNG Ki-Won, KOICA-ын суурин төлөөлөгч хатагтай Др. Sooyoung Park, Хансон Их сургуулийн профессорууд, МУИС-ийн эрдэмтэн судлаач багш нар, оюутнууд оролцоно.
Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль
МУИС