Тэтгэлэгийн зорилго: Сурлага сайтай, авъяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, санхүүгийн боломж муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих зорилготой.
Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестерт 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/
Дараах болзлыг хангасан суралцагч Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:
- Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Тэтгэлэгийн зорилгод нийцсэн байх
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/06/Application-form-for-Taiwan-Scholarship-2017.docx”]
- Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол/
- Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар /оюутан байх үеийн/
- Өрхийн орлогын тодорхойлолт /ам бүлийн
- Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:“МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр”“МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй”“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр
Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж, 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 1 байрны 219 тоот Оюутны албанд хүргүүлнэ.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу
Амжилт хүсье
Холбогдох утасны дугаар 77307730-1143
ОЮУТНЫ АЛБА