Тэтгэлэгийн зорилго:
МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой. Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:
- Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан,
- Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан,
- Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан,
- Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/06/NUM-анкет.docx”]
- Иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар
- Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт
- Эссэ бичлэг /монгол хэлээр/. Эссэг дараах сэдвүүдээс сонгож бичих бөгөөд 300-аас доошгүй үгтэй, бодит байдалд тулгуурласан байх:
“МУИС-ийн Оюутны хөгжил, төлөвшлийг миний нүдээр”
“МУИС-ийн Оюутан-Монголын ирээдүй”
“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”
Тэтгэлэг гардуулах хугацаа: Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол дээр тэтгэлэгийг ёслол төгөлдөр гардуулна.
Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 6 дугаар сарын 27-ны 12.00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 1-р байр, 219 тоот Оюутны алба
Лавлах утасны дугаар: 77307730-1143
ОЮУТНЫ АЛБА