ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АНД-ТАДЕУШ КОСТЮШКОГИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН КОСТЮШКО 200 ЖИЛИЙН ОЙ – ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ЖУРАМ
Сидней дэх Костюшкогийн өвийг хадгалах байгууллага, Краков дахь “Костюшкогийн толгод” дурсгалт газрыг хариуцсан хороо, Нью-Йорк дахь Костюшкогийн сан болон Варшав дахь Костюшкогийн нэрэмжит польшийн сантай хамтран Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойг тохиолдуулан хөгжим, уран зураг, утга зохиолын төрлөөр олон улсын уралдаан зарлаж байна. БНПУ-ын Сейм ба Сенатаас санаачилан зарласан бөгөөд ЮНЕСКО-гийн ивээл дор бүтэн жилийн туршид Костюшкогийн жилийг тэмдэглэх үеэр энэ уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Австралид болон дэлхийн бусад улсуудад үзүүлэх юм.
Уралдааны зорилго нь хүн төрөлхтөний анд – Костюшкогийн талаар аль болох олон үндэстэн ястанд таниулах явдал юм.
Уралдаанд түрүүлэгсдийг нийт дүнгээр 10 мянга гаруй австрали долларын шагнал хүлээж байгаа болно.
- УРАЛДААНЫ ТУХАЙ
I–1. Уралдааныг польш, англи хэлээр, хоёр насны ангиллаар явуулна.
I-2. Шалгарсан бүтээлийн эздэд бичлэг бүхий DVD дурсгана. Дурсгалын бичлэг бүхий DVD-ийг хэвлэл мэдээллийн газрууд, Өрнөд болон Дорнодод амьдарч буй польш иргэдийн байгууллага, клубуудад тараахаас гадна бүтээлүүдийг ангилж интернетэд байршуулна.
I-3. Уралдааныг Т.Костюшкогийн төрсөн өдрийг тохиолдуулан 2017 оны 2 дугаар сарын 4-нд нээх ба 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Уралдааны дүнг Сидней хотноо 2017 оны 10 дугаар сарын 3-нд баяр ёслолын байдалтай болох хаалтын ажиллагааны үеэр зарлана.
I-4. Уралдааны дүнг баяр ёслолын байдалтай ийнхүү зарлахаас өмнө уралдаанд түрүүлсэн хүмүүст нэг бүрчлэн мэдэгдэнэ.
I-5. Уралдаанд хамгийн ихдээ 3 хүртэл бүтээл ирүүлж болох бөгөөд харин ирүүлсэн бүтээл бүр Костюшкогийн амьдралын өөр өөр үеийг харуулсан байх ёстой. Бүтээл бүрт уралдаанд оролцохыг хүссэн анкетаа хавсаргана.
I-6. ЛИЦЕНЦ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг уралдаан зохион байгуулагчид (Kosciuszko Heritage Inc.) худалдааны бус зорилгоор тухайлбал, сурталчилгаа ба сургалтад ялангуяа Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ой болон энэ ойн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг сурталчилахад ашиглах бөгөөд харин уралдаанд ирсэн бүтээлүүд зохиогчийн эрхээ хадгална.
I-7. Энэхүү журмыг хүлээн зөвшөөрснөөр уралдаанд оролцох эрх нээгдэнэ.
I-8. Уралдаанд ирүүлж буй бүтээлүүдэд хэрхэн ном зүй хавсаргах, чимэг тайлбар хийх, мөн санал болгож буй сэдвийн талаархи лавлагааг www.kosciuszkoheritage.com/200 веб хуудаснаас, илүү нарийн мэдээллийг www.kosciuszkoheritage.com/200/pl_konkurs.html -ээс авна.
I-9. Тусгай шагнал.
I-9a. “Барианд хамгийн түрүүнд” Энэ нь Австралид амьдарч буй польшуудын PULS POLONII порталын тусгай шагнал юм. PULS POLONII хөгжим, уран зураг, утга зохиолын төрлөөр хамгийн түрүүнд ирүүлсэн бүтээлийг өөрийн интернет сэтгүүлд нийтэлнэ.( Гэхдээ түрүүлж ирсэн ч гэсэн шаардлага хангаагүй бүтээл нийтлэхгүйг PULS POLONII сэтгүүлийн редакц анхааруулж байна.)
I-9б. Үзэгчдийн шагнал. 2017 оны 3 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 30-ны хооронд ирүүлсэн уран зургийн бүтээлүүдийг Австралид амьдарч буй польшуудын клубуудад гарах үзэсгэлэнд тавьж үзэгчдийн шагналын төлөө өрсөлдүүлнэ. Уралдаан зохион байгуулагчдын томилсон зохицуулагч болон шүүгчид ирүүлсэн бүтээлүүдийг ангилна. Австралид амьдарч буй польшууд ийм шагналын төлөө үзэсгэлэнг бусад улс оронд зохион байгуулахыг уриалж байгаа болно. Ялангуяа Костюшкогийн жилийг тэмдэглэж буй эхний үед ийм арга хэмжээ зохион байгуулах нь уг ойг өргөн хүрээнд тэмдэглэхэд чухал ач холбогдолтой болох юм.
Уралдааны насны ангилалтай хоёр төрөл. Насанд хүрсэн хүмүүсээс ирүүлсэн болон залуучууд (дунд сургуулийн 12-18 насны сурагчид) –аас ирүүлсэн бүтээлүүдийг тус тусад нь шалгаруулна.
- НЭГДҮГЭЭР АНГИЛАЛ – НАСАНД ХҮРЭГЧИД
II-1. ХӨГЖМИЙН УРАЛДААН Польш, эсвэл англи хэлээр бэлтгэсэн, урьд өмнө нийтлэгдэж байгаагүй эх бүтээл (тухайлбал дуу, төрөл бүрийн сэдэвтэй богино хэмжээний уянгын шүлэг ба түүнд зориулсан ая, гунигт шүлэг, хөгжмийн хүнд агуулгатай ая, сүлд дуулал, баллада, хөгжимтэй уран уншлага, рэп, хошин шог). Эдгээр бүтээлийг wav буюу mp3 форматтай аудио, эсвэл видео бичлэг хэлбэрээр Word дээр бичсэн бүтээлийн үгтэй нь оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
II-1a. Хөгжмийн шилдэг бүтээлийн шагнал :
I байр : 3,000.00 австрали доллар
II байр : 1,000.00 австрали доллар
III байр: 500.00 австрали доллар
Австралид амьдарч буй польшуудын PULS POLONII порталын тусгай шагнал 500.00 австрали доллар.
II-2. УРАН ЗУРГИЙН УРАЛДААН Урьд өмнө нийтлэгдэж байгаагүй хөрөг зураг, уран зураг, хүний өдөр тутмын амьдралыг харуулсан зураг ( genre scene), зурган өгүүлэг, шог зураг, зургийн эвлүүлэг бүтээл (collage art), meme зураг, билэгдэл зураг, плакат хамаарагдана. Дээрхи бүтээлийг 2500 пикселтэй , PDF, .jpg , .png форматаар үйлдэж оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
II-2a. Уран зургийн шилдэг бүтээлийн шагнал :
I байр : 2,000.00 австрали доллар
II байр : 800.00 австрали доллар
III байр : 400.00 австрали доллар
Тусгай шагнал: Краковт зочилж, ойн ёслолд оролцоно. Краков хот, 2017 оны 10 дугаар сар
Тусгай шагнал : “Тадеушийн андууд” зурагт 300.00 австрали доллар;
Тусгай шагнал : Шог зургийн шилдэг бүтээлд 200.00 австрали доллар.
Түүнээс гадна бусад хүмүүст талархлын бэлэг өгнө.
II-3. УТГА ЗОХИОЛЫН УРАЛДААН
Одоог хүртэлх хугацаанд нийтлэгдэж байгаагүй шүлгүүд, эсвэл өгүүлгүүд (1000 хүртэлх үгтэй) -ээ Word дээр бичиж, оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
II-3a. Утга зохиолын шилдэг бүтээлийн шагнал :
I байр : 1,000.00 австрали доллар
II байр : 500.00 австрали доллар
III байр : 300.00 австрали доллар
- ХОЁРДУГААР АНГИЛАЛ – ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД (12-18 насны )
III-1. Хөгжмийн уралдаан
Польш, эсвэл англи хэлээр бэлтгэсэн, урьд өмнө нийтлэгдэж байгаагүй эх бүтээл (тухайлбал дууны эвлүүлэг, дуу, гунигт шүлэг, сүлд дуулал, баллада, хөгжимтэй уран уншлага, рэп, хошин шог). Эдгээр бүтээлийг wav буюу mp3 форматтай аудио, эсвэл mp4 буюу mpeg видео бичлэг хэлбэрээр Word дээр бичсэн бүтээлийн үгтэй нь оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
III-1-a Хамгийн шилдэг дуу/эвлүүлэг 500. австрали долларын шагналтай. Уралдааны 2 ба 3 дугаар байр шагналтайгаас гадна бусад хүмүүст талархлын бэлэг өгнө.
III-2. Уран зургийн уралдаан
Урьд өмнө нийтлэгдэж байгаагүй хөрөг зураг, уран зураг, хүний өдөр тутмын амьдралыг харуулсан зураг ( genre scene), зурган өгүүлэг, шог зураг, зургийн эвлүүлэг бүтээл (collage art), meme зураг, билэгдэл зураг, плакат хамаарагдана. Дээрхи бүтээлийг 2500 пикселтэй , PDF, .jpg , .png форматаар үйлдэж оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
III-2a. Уран зургийн хамгийн шилдэг бүтээл 500. австрали долларын шагналтай. Удаах байр эзэлсэн бүтээлүүдэд мөн шагнал олгоно.
III-3. Утга зохиолын уралдаан
Одоог хүртэлх хугацаанд нийтлэгдэж байгаагүй шүлгүүд, эсвэл өгүүлэгүүд (1000 хүртэлх үгтэй) байх бөгөөд Word дээр бичиж, оролцох анкетийн хамт competition@kosciuszkoheritage.com хаягаар 2017 оны 7 дугаар сарын 31-нд зүүн австралийн (AEST) 00.00 цагаас өмнө ирүүлнэ.
III-3a. Утга зохиолын хамгийн шилдэг бүтээл 300. австрали долларын шагналтай. Шалгарсан бусад бүтээл мөн шагналтай.
III-4. Уралдаанд оруулах бүтээлд чимэг, тайлбар хийх, ном зүй хавсаргах, санал болгож буй сэдвийн талаархи мэдээлэлтэй www.kosciuszkoheritage.com/200 хаягаар орж танилцана уу.
III -5. Уралдаанд сурагчид нь оролцсон сургуулиудад уралдааны шалгарсан бүтээл бүхий DVD дурсгана.
- УРАЛДААНЫ ЗОРИЛГО :
- Дэлхийн бүх тивд Костюшкогийн тухай мэдлэг мэдээллийг дэлгэрүүлэх
- Костюшкогийн баатарлаг гавъяаг алдаршуулах
- Костюшкогоор дамжуулан Польш улсыг болон түүний түүхийг сурталчилах
- “Костюшкогийн жил” –ийг тэмдэглэх ажилд гадаадад амьдарч буй польшуудыг идэвхтэй оролцуулах
- Залуу үеийнхнийг эх оронч үзэлд сургах
- Залуучуудын урлагийн мэдрэмжийг гүнзгийрүүлэх
- Олон үндэстэн ястны уран бүтээлчдийг дэмжих
- Костюшкогийн тухай орчин үеийн дууны түүвэр гаргах
- Өнөөг хүртэлх хугацаанд цугларсан Костюшкогийн тухай зургийн цуглуулгыг баяжуулах
- Түүх сонирхох эрмэлзлийг нэмэгдүүлэх