Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга
Огноо: 2017 оны 07 сарын 06 өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: Монгол Улсын Их Сургуулийн номын санд оюутны буфет / халуун хоолгүй/ ажиллуулах зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2017 оны 07-р сарын 18-ны өдрийн 11.00 цагаас өмнө Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд Б.Энхтайванд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
- 1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг | МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Хуулийн зөвлөх Б.Энхтайванд өгнө |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11:30 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот өрөөнд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын доод үнэ 15,000 (арван таван мянган) төгрөг болно. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
· Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · 2015,2016 оны борлуулалтын орлого 100 сая төгрөгнөөс дээш байх, · Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх /лавлагаа авчрах/; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал |
3.ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Монгол Улсын ИХ Сургууль” дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг МУИС-ийн цахим хуудас болон утаснаас авна уу,
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг , Монгол Улсын Их Сургуулийн 1 дүгээр байр 204 тоот өрөө
Холбогдох утасны дугаар: 77307730-1132