МУИС-ийн Биеийн тамирын тэнхимд туслах ажилтан сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны зорилго:
- Багшийн хичээлд шаардлагатай хэрэглэл материалыг бэлэн байлгаж, тэнхмийн бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтөлж, хадгалалт хамгаалалтыг хангах
- Ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэврийг сахиж, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу эзэмшиж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөм хэрэглэл материалын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Компьютерийн мэдлэг сайтай, хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай
- Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
Материал хүлээн авах хугацаа:
2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
Утас: 75754400-1132
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба