Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга

Share Button

Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах урилга

Огноо: 2017 оны 08 сарын 25-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 болон 3 дугаар байруудад оюутны буфет / халуун хоолгүй/ ажиллуулах  зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн 10.00 цагаас өмнө Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 208  тоот өрөөнд Б.Энхтайванд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.

  1. 1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагаас өмнө материалыг хүлээн авна.
Материал хүлээн авах хаяг МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот өрөөнд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Хуулийн зөвлөх Б.Энхтайванд өгнө
Материал нээх хугацаа, хаяг байршил 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 10:30 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны  208 тоот өрөөнд нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын доод үнэ 15,000 (арван таван мянган) төгрөг болно.
 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);
  • 2015,2016 оны борлуулалтын орлого 100 сая төгрөгнөөс дээш байх,
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх /лавлагаа авчрах/;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

3.ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Монгол Улсын ИХ Сургууль”  дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг МУИС-ийн цахим хуудас болон утаснаас авна уу,

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг , Монгол Улсын Их Сургуулийн 1 дүгээр байр 208 тоот өрөө

Холбогдох утасны дугаар: 77307730-1132

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар