Чиба Технологийн Их Сургууль (ЧТИС) нь эрдэм шинжилгээ, судалгааны тэтгэлэг олгодог бөгөөд энэ нь эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг, санал солилцох боломжийг бий болгох зорилгоор ЧТИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй их сургуулиудын багш нарт зориулсан тэтгэлэг юм.
14 хоногоос 3 сарын хугацаатай ба 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 10-н хүртэлх хугацаанд үргэлжлэх тус тэтгэлэгт өргөдөл гаргагч нь ЧТИС -тай гэрээтэй их, дээд сургуулийн үндсэн багшаар ажилладаг байх ёстой. МУИС нь 2017 оны 07 дугаар сарын 28-нд тус сургуультай хамтын ажиллагааны болон оюутан солилцооны санамж бичиг байгуулсан.
Шаардлага хангасан, уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй багш, судлаачид доор дурдсан материалыг hiroki.muto@p.chibakoudai.jp болон int_rel@num.edu.mn /cc/ хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны дотор илгээнэ үү.
Үүнд:
- Бүртгэлийн хуудас /хавсралтаар оруулав/
- Бүтээлийн жагсаал /өөрийн боломжит форматаарбичиж болно/
Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтанд оруулсан мэдээллээс харна уу.
ГХХАХэлтэс
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/Application-Form-2017.doc”] [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/The-Acdemic-Fellowship-Program-for-Cooperative-Universities-2017-2018.pdf”]