МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн хүндэтгэлийн лекцэд урьж байна

Share Button

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан та бүхнийг хичээлийн шинэ жилийн “Global Economic Developments and their Relevance for Mongolia” сэдэвт хүндэтгэлийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хүндэтгэлийн лекцийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Эрдмийн танхимд 14.00 цагаас ХБНГУ-н нэр хүнд бүхий эрдэмтэн профессор Ханз Вэрнэр Зинн уншина.

Тэрээр Европын шилдэг 10 эрдэмтний нэг бөгөөд олон улсын чанартай шагнал олныг хүртжээ. Профессор Ханз Вэрнэр Зинн нь Магдебургийн их сургууль, Хэлсинкигийн их сургууль, Прага дахь Эдийн засгийн их сургууль болон Лейпцикийн төгсөлтийн дараах менежментийн сургуулиудын хүндэт докторын цолоор өргөмжлөгдсөн нэр хүндтэй эрхэм билээ.

Та бүхэн Профессор Ханз Вэрнэр Зинийн талаарх мэдээллийг, лекцийн хөтөлбөрийн хамт эндээс авна уу.

Лекц англи/монгол хэлээр орчуулгатай явагдана.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар