МУИС: Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн сүлжээний лабораторид лаборант/орон тоо-2/-ын сонгон шалгаруулалтанд урьж байна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Компьютерийн сүлжээний инженер
- Лаборантын ажлын байрны ерөнхий шаардлага
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Мэргэжлийн тоног төхөөрөмжийн заавар, ном уншиж ойлгож тоног төхөөрөмжийг ажиллагаанд бэлдэх чадвартай
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
- Бичиг баримттай ажиллах, баримт бичиг хөтлөх чадвартай
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Тухайн ажиллах лабораторийн ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан
- Харилцааны соёл, ёс зүйтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах /2-оос доошгүй жил/
- Оюутны судалгааны ажилд зөвлөгөө өгөх чадвартай
- Эрдэм шинэжилгээний ажилд сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
- Ажлын цаг ашиглалт сайтай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Багшийн ажилд туслах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл:
2017 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0900 – 1200 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №210 тоот өрөө, Утас: 77307730-1132