Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгт хүсэлт хүлээн авч байна

Share Button

Тэтгэлэгийн нэр: Mitsubishi UFJ  Сангийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлэгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо:        16 суралцагч

Тэтгэлэгийн хэмжээ:            А групп- 500$,  6 суралцагч

  • ХШУИС-сургуулийн суралцагч
  • ШУС-ийн БУС-ийн суралцагч

В групп-300$, 10 суралцагч

  • ОУХНУС-ийн суралцагч
  • ХЗС-ийн суралцагч
  • ШУС, НУС-ийн суралцагч
  • ШУС, ХУС-ийн суралцагч

Тэтгэлэгийн нөхцөл:  Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлэгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачлагаа илтгэн харуулсан, санхүүгийн дэмжлэг шаардлагатай 2,3,4 дүгээр түвшний  бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
  • Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна
  • Давхар тэтгэлэг авдаггүй байх

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бөглөж бэлэн болгосон Data sheet хуудас /хавсралтад буй/-  [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/Application-form.xls”]  Татах (XLS, 25KB)
  • МУИС-ийн оюутны анкет [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/NUM-анкет.docx”]
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр
  • Амжилтыг гэрчилсэн бичиг баримтыг хуулбар /Оюутан байх хугацааны амжилтууд/

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2017 оны 10 сард

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн хичээлийн I байрны 219 тоот, Оюутны алба /Б.Энхжаргал /-д хүргүүлнэ. Бүрдүүлсэн бичиг баримтаа нүхтэй хавтсанд хийж өгөх

Тэтгэлэгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны 11.00 цаг хүртэл хүлээж авна.

Материалыг буцаан олгохгүй бөгөөд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Та бүхэнд амжилт хүсье

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар