МУИС-ИЙН ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Share Button

“Инновацийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн “Стратегийн төлөвлөгөө 2016-2024”-ийн 1.3-ийн хэрэгжилтийг хангах,  МУИС-ийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн (МУИС-ийн дэргэд гарааны компани байгуулах) сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага: 

  • Урьдчилсан судалгаа хийгдсэн, үр дүн (оюуны өмч) нь баталгаажсан байх;
  • Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх;
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдсэн байх;
  •  “Инновацийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;
  • Төсөл хэрэгжих хугацаа 2 жил, санхүүжилт 30сая төгрөг байна.
  • Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах, техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоог хийсэн байх;
  • Төслийн төсөвт өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлсэн байна.
  • Бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн байх.

Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн санал, баримт бичгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 206 тоот өрөөнд бүртгэнэ.

Холбоо барих утас: 75754400- 1140, 1141, 99125473

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар