МУИС-ийн ШУС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс сурган- сэтгэл зүйн асуудлаар жил бүр эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. 2017-2018 оны хичээлийн жилд “Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцааны онол практик асуудлууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон багш, судлаачдыг урьж байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа нь сэтгэцийн эрүүл мэндийн хамгааллын, сэтгэц-оношлогоо, сэтгэц засал, сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх зэрэг өргөн хүрээний асуудал мөн. Сэтгэцийн эрүүл мэндийн дор ажил хөдөлмөр, гэр бүл, олон нийтийн дунд оновчтой, үр дүнтэй харилцаа болон үйл ажиллагааг хангахуйцаар эргэцүүлэн бодох, сэтгэх чадварыг ойлгодог. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, сэтгэц заслын арга, аргачлал, хүүхэд залуучуудын сэтгэцийн хөгжил, төлөвшлийн тулгамдсан асуудлын талаарх судалгааны үр дүнг хэлэлцүүлэх боломжтой тул сонирхсон багш, эмч, судлаачид өргөнөөр оролцоно уу.
Илтгэлийн хураангуйг 2017 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл mend.narantuya@yahoo.com хаягаар хүлээн авч, илтгэлд тавигдах шаардлага, агуулга арга зүйтэй холбоотой санал, зөвлөмжийг өгнө. Илтгэлийг бүрэн эхээр нь хүлээж авах сүүлийн хугацаа бол 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор 1-рт, сэдвийн хүрээнд нийтлэгдсэн гадаад дотоодын судалгааны үр дүнг нэгтгэсэн байдал, 2-рт, судалгааны үр дүнд статистик боловсруулалт хийсэн байдал зэрэг шалгуураар хүлээн авч эмхтгэлд оруулна. Илтгэлд тавих шаардлагын дэлгэрэнгүй хувилбарыг МУИС-ийн вэбсайтаас үзнэ үү. Хурал 2017 оны 12 дугаар сарын 08-нд болно. Хурлын хураамж 30000 төгрөг.
Боловсрол, сэтгэл судлалын тэнхим