МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Мягмар овогтой Уянга нь “Дотоодын зах зээлийг хамгаалах тусгай арга хэмжээний үндэсний эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдэвт бүтээлээр Хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаална. Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн хурал 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагт МУИС-ийн ХЗС-ийн Эрдмийн танхимд 208 тоотод болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн ХЗС, төв номын санд танилцаж болно.
Хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл